7727-3737

Шавьжгүйтгэл — хортон шавьж устгал

Жоом, бясаа, ялаа, шумуул, шоргоолж зэрэг хортон шавьжийг үүрнээс нь устгаж, дахин гарахаас сэргийлнэ.

Хортон шавьж нь халдварт өвчин тараах, хүнс бохирдуулах, хазаж харшил үүсгэх зэргээр эрүүл мэнд, бизнест хохирол учруулдаг. Ганц нэг шавьж харагдаж байгаа бол нүднээс далд газар аль хэдийн үржсэн байх магадлалтай.

Бид шавьжийн төрлийг тогтоож, гель, шүршилт, өгөөш, манан зэрэг аргыг хослуулан хэрэглэдэг. Ингэснээр насанд хүрсэн шавьж төдийгүй дараагийн үеийг устгана.

Шавьжтай болсны шинж тэмдэг

  • Шөнө гэрэл асаахад шавьж зугтаж байгаа нь харагдах
  • Шүүгээ, угаалтуурын доор хар цэг, өндөгний хальс
  • Арьсан дээр загатнасан хазуулсан ул мөр
  • Хүнсний бүтээгдэхүүн дээр шавьж, эвгүй үнэр

Ажлын явц

  1. 1
    Дуудлага, зөвлөгөө
    Утсаар эсвэл маягтаар хандахад асуудлын төрөл, талбайн хэмжээг тодруулж, үнийн урьдчилсан санал өгнө.
  2. 2
    Газар дээр нь үзлэг
    Мэргэжилтэн очиж халдварын түвшин, үүрлэсэн газар, нэвтрэх замыг тогтооно.
  3. 3
    Боловсруулалт
    Орчинд тохирсон баталгаат бодис, аргаар устгал, ариутгалыг стандартын дагуу гүйцэтгэнэ.
  4. 4
    Зөвлөмж, хяналт
    Дахин гарахаас сэргийлэх зөвлөмж өгч, шаардлагатай бол давтан боловсруулалт хийнэ.

Хаана үйлчилдэг вэ?

Орон сууц, байшинОффис, бизнес төвРесторан, кафеСургууль, цэцэрлэгЭмнэлэгАгуулах, үйлдвэр

Түгээмэл асуулт

Нэг удаагийн боловсруулалт хангалттай юу?

Өндөг бодисонд тэсвэртэй байдаг тул ихэнх тохиолдолд шинэ гарсан үеийг устгахаар давтан боловсруулалт хийдэг. Хэрэгцээг үзлэгээр тогтооно.

Хөршөөсөө дахин орж ирэх үү?

Орон сууцанд шавьж хоолой, агааржуулалтаар дамждаг. Бид нэвтрэх замыг тогтоож зөвлөмж өгөх ба боломжтой бол давхар, орцоороо хамт хийлгэхийг санал болгодог.

Ямар шавьжийг устгадаг вэ?

Жоом, бясаа, ялаа, шумуул, шоргоолж, хачиг, бөөс, эрвээхэй, хүнсний хортон шавьж зэрэг бүх төрлийн шавьж.

Шавьжгүйтгэл — захиалга өгөх

Маягтаа бөглөхөд бид тантай эргэн холбогдож, үнийн санал өгнө.

Эсвэл шууд 7727-3737 дугаарт залгана уу.